VI MONTHS

Зөвхөн чамдаа.

Миний хайртдаа,

Лацанд хүрч, захидлаа нээгээрэй.

Чи миний хамгийн нандин цэцэг.

Хайрт минь,

Бидний зургаан сар.

Хайрт минь, бид хоёр үерхээд 6 сар болчихжээ. Цаг хугацаа хурдан өнгөрөх юм аа. Энэ 6 сарын хугацаанд хамтдаа хэчнээн олон зүйл туулж, хэчнээн олон дурсамж бүтээв дээ.

Мэдээж дандаа сайхан байгаагүй ээ. Инээж баярласан үе ч байсан, гомдож муудалцсан үе ч байсан. Өсөж уруудсан олон л өдөр байлаа. Гэхдээ тэр бүхний дундуур чамтайгаа хамт байсан мөч бүхэн надад үнэ цэнтэй санагддаг. Заримдаа чамайгаа гомдоож, хүссэн шиг чинь байж чадаагүй үе байсан бол уучлаарай.

Чиний гараас атгасан мөч бүхэн.
/

Би чамтайгаа зүгээр нэг 6 сар үерхээд өнгөрөхийг хүсэхгүй байна. Харин ч цаашдаа улам их хичээж, чамайгаа илүү сайн ойлгож, хайрлаж, халамжилж, аз жаргалтай байлгахыг хүсэж байна. Бид хоёр алдаа гаргасан ч нэг нэгнээсээ нүүр буруулах биш, хамтдаа ярилцаж, ойлголцож, улам сайн хос байгаасай гэж хүсэж мөрөөддөг.

Чи миний амьдралд байгаад би үнэхээр баярладаг шүү. Цаашдаа ч гэсэн чинийхээ хажууд байж, хамтдаа олон дурсамж бүтээж, олон жилийг үдмээр байна.

Бидний 6 сарын ойн баярын мэнд, миний хайр. Өнөөдөр ч, маргааш ч, цаашдын олон өдөр ч чамайгаа хайрлахын төлөө хичээнэ ээ. Чамдаа маш их хайртай шүү.

Бидний 6 сар

Парис. Чи бид хоёр.
/

Хайрт Шинэбаяраас нь